Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Монгол түмний шүтээн "Адууны тамга" залав

2015-10-23

 

          Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын  үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулах, уламжлалт ёс заншилаа сэргээн хөгжүүлэх, малчин ард иргэдийнхээ ахуй соёлыг хадгалан өвлүүлэх, мал сүргийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэхэд  чиглүүлж. Сумын хэмжээнд хэрэглэгдэж байгаа адууны тамганы тоо судалгааг гаргаж, бүх адуутай өрхийн адууны тамгыг нэг дор  цуглуулж нутгийн онцлогийг харуулсан тамгыг цагаан эсгийн дээр дарж хадгалах,  ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх Монгол түмний их шүтээн "Адууны тамга" залах ёслолыг ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

          Уг арга хэмжээнд сумын 4 багийн 150 гаруй адуучид оролцоу 95 адууны тамга залсан. Монгол түмний их шүтээн "Адууны тамга" залах ёслолын ажиллагааны үеээр багийн адуучин залуусын дунд монгол ахуйг харуулсан монгол ёс заншилаа дээдлэсэн хөгжөөнт уралдаан тэмцээн зохион байгуулж Баянмод баг тэргүүн байр эзэлсэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%