Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 90-н ой 2015 онд тохиож байгаатай холбогдуулан 90-н жилийн ойн “Цэнхэр нутгийн уянга “ хүндэтгэлийн тоглолт 2015-02-28нд Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд болов. Тоглолтонд Ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчид, Сумын соёлын төвийн уран бүтээлчид, ахмад багш Г.Намсрай, И.Мөнхөө, мөн СТА Баасанжав, СТА Д.Халтар, Түмэн эх чуулгын дуучин Ч.Цэцэгдэлгэр, СУИС-ийн Дуулаачын IV-р курсын оюутан Б.Адъяасүрэн Хөгжим бүжгийн коллежийн дуулаачын II-р курсын оюутан Нандинцэцэг, Увертюура хамтлаг нар ирж ая дуугаа өргөн барилаа.
Тоглолтыг үзэж сонирхсон үе
үеийн ахмад багш, ажилчид, үе үеийн төгсөгчдийн сэтгэлд хүрсэн сайхан тоглолт
боллоо.